Ажил ба хөдөлмөр
Визний нөхцөл, цалин, гэрээ, өдрийн ажил, эрхийн хамгаалалт
Сүүлд шинэчилсэн: 2026.07.17
Визээр ажлын нөхцөл
| Виз | Ажлын цаг | TOPIK | Нэмэлт нөхцөл |
|---|---|---|---|
| E-9 (Ажлын виз) | Бүтэн цаг (주 40시간) | EPS-TOPIK тэнцсэн | Гэрээний газарт л ажиллана |
| D-2 (Их сургууль) | Хичээлтэй үед ажлын өдөр 10 цаг (хэлний шаардлага хангавал 25 цаг) Хангасан үед амралтын өдөр, амралтаар хязгааргүй | TOPIK 3+ (1-2 курс) TOPIK 4+ (3-4 курс, магистр) | Заавал урьдчилж зөвшөөрөл авах. Зөвхөн зөвшөөрөгдсөн газарт. |
| D-4 (Хэл сургалт) | Ажлын өдөр 10 цаг (амралтын өдөр, амралтаар ч хязгаартай) | TOPIK 2+ | 6 сар суралцсаны дараа. Заавал урьдчилж зөвшөөрөл авах. |
E-9 зөвшөөрөгдсөн салбар:
Анхааруулга
- • Зөвшөөрөлгүй ажиллавал → виз цуцлагдах, албадан гаргах
- • E-9: гэрээний газраас өөр газар ажиллах хориотой
- • D-4: 6 сар болоогүй байхад ажиллах хатуу хориотой
Оюутны цагийн ажил (알바) — зөвшөөрөл
Оюутан (D-2, D-4) виз дээр цагийн ажил хийхийн өмнө заавал цагийн ажлын зөвшөөрөл (시간제취업허가) авах ёстой. Зөвшөөрөлгүй ажиллаж илэрвэл торгууль, албадан гаргалт хүртэл арга хэмжээ авагдана.
| Ангилал | Хичээлтэй үед | Амралтын өдөр / амралт |
|---|---|---|
| Бакалавр (D-2) | Ажлын өдөр 10 цаг → хэлний шаардлага хангавал 25 цаг (магадлан итгэмжлэгдсэн сургууль, шилдэг дүнтэй бол 30 цаг) | Хангасан үед хязгааргүй |
| Магистр, доктор (D-2) | Ажлын өдөр 15 цаг → хангавал 30 цаг (шилдэг бол 35 цаг) | Хангасан үед хязгааргүй |
| Хэлний бэлтгэл (D-4) | Элссэнээс хойш 6 сарын дараа, TOPIK 2급 зэрэг хангавал ажлын өдөр 10 цаг | Хязгаартай (хязгааргүй журам үйлчлэхгүй) |
Хэлний шаардлага: D-2 бакалавр 1-2 курс TOPIK 3급, 3-4 курс болон магистраас дээш 4급 (TOPIK-ийн оронд 사회통합프로그램, 세종학당-ийн түвшин ч тооцогдоно). D-4: TOPIK 2급 зэрэг, элссэнээс хойш 6 сар өнгөрсөн байх шаардлагатай. (Хууль зүйн яамны гарын авлага, 2026.06-ны байдлаар — журам өөрчлөгдөж болзошгүй тул хамгийн сүүлийн мэдээллийг сургуулийнхаа олон улсын албанаас шалгаарай)
Зөвшөөрөл авах дараалал
Сургуулиасаа баталгаа авах
Олон улсын албаны 유학생 담당자-аас 시간제취업 확인서 бөглүүлж авна
Цагаачлалын албанаас зөвшөөрөл авах
출입국·외국인청-д биечлэн эсвэл HiKorea (hikorea.go.kr) онлайнаар. Паспорт, 외국인등록증, 재학증명서 хэрэгтэй
Зөвшөөрөл гарсны дараа ажиллаж эхлэх
Зөвхөн зөвшөөрөгдсөн ажлын байр, цагийн хүрээнд ажиллана. Ажлын байр солигдвол дахин зөвшөөрөл авна
Оюутанд хориотой ажил:
- • 건설업 (Барилга) — оюутанд бүрэн хориотой
- • 제조업 (Үйлдвэр) — зөвхөн TOPIK 4급-с дээш бол зөвшөөрөгдөнө
- • 배달, 대리운전 (Хүргэлт, орлон жолоодох) зэрэг 특수형태근로 — хориотой
- • 유흥업소 (Шөнийн газар) гэх мэт — бүрэн хориотой
- • 파견·도급 (Түр илгээлт, дамжуулсан гэрээ) хэлбэрийн ажил — хориотой
Анхаар!
Facebook зар дээрх барилга, үйлдвэрийн өдрийн ажлын ихэнх нь оюутанд ХОРИОТОЙ! Зөвшөөрөлгүй ажиллаж илэрвэл торгууль, визний сунгалтаас татгалзах, албадан гаргах (강제퇴거) эрсдэлтэй. 2024 оны эхний 2 сард л гэхэд 212 оюутан илэрч, 44 нь албадан гаргагдсан.
Цалин / Хамгийн бага цалин (2026)
Цагийн хөлс
₩10,320
Сарын цалин (주 40시간)
₩2,156,880
주 40시간, 월 209시간 (주휴수당 포함). 2025 оноос 2.9% өссөн.
Илүү цагийн нэмэгдэл
| Төрөл | Нэмэгдэл | Тайлбар |
|---|---|---|
| 연장근로 (Илүү цаг) | +50% | 1 өдөр 8 цаг / 7 хоногт 40 цагаас дээш |
| 야간근로 (Шөнийн) | +50% | 22:00 ~ 06:00 |
| 휴일근로 (Амралтын өдөр) | +50% | 8 цаг хүртэл +50%, 8 цагаас дээш +100% |
Цалингаас суутгах (공제)
퇴직금 (Тэтгэмж)
Нөхцөл: 1 жил дээш ажилласан + 7 хоногт 15 цагаас дээш
Хэмжээ: Ажилласан жил тутамд дундаж цалингийн 30 хоногийн хэмжээ
Хугацаа: Ажлаас гарснаас 14 хоногийн дотор олгоно
Зөвлөгөө
- • 급여명세서 (цалингийн тооцоо) заавал авч шалгах
- • Цалинг данс руу шилжүүлэхийг шаардах (бэлнээр авахгүй)
- • 국민연금 буцаалт: эх оронд буцахдаа 공단-д өргөдөл гаргана
Хөдөлмөрийн гэрээ шалгах
Анхааруулга
- • Ойлгоогүй гэрээнд гарын үсэг зурахгүй! Орчуулга хийлгэх.
- • Гэрээний нэг хувийг заавал өөрөө хадгалах.
- • Амаар хэлсэн амлалтанд бүү найд — бичгээр байх ёстой.
Ажил хайх арга
직업소개소 (Зуучлалын газар)
E-9Үйлдвэрийн бүс (안산, 시흥, 김포)-д олон байдаг. 허가증 байгаа эсэхийг шалгах.
알바몬 / 알바천국
D-2, D-4Оюутны цагийн ажлын зар. Солонгос хэл мэддэг бол хайлтанд ашигтай.
Монголчуудын сүлжээ
БүгдFacebook бүлэг, танилын сүлжээ. Гэрээгүй ажиллахгүй байх!
Өдрийн ажил (일용직) — өөрийгөө хамгаалах
Өдрийн ажил (일용직) ихэвчлэн Facebook бүлэг, танилаар олддог тул гэрээгүй, баримтгүй байх нь элбэг. Доорх зүйлсийг мөрдвөл цалингаа алдах, залиланд өртөхөөс сэргийлж чадна.
Ажил эхлэхийн өмнө шалгах
Нотолгоо үлдээх:
- • Ирсэн, тарсан цагаа өдөр бүр тэмдэглэх (дэлгэцийн зураг, фото)
- • Ажлын талбайд өөрийгөө харуулсан зураг авах
- • Хамт ажилласан хүмүүсийн нэр, утас авах (гэрч болно)
- • Цалин авсан бүх бүртгэлээ хадгалах
Цалин өгөхгүй бол
Өдрийн хөлс өгөхгүй бол доорх "Цалин олгохгүй байх (임금체불)" алхмаар яг адилхан гомдол гаргаж болно. Гэрээгүй, бүр бүртгэлгүй ажилласан ч ажилласан цалингаа нэхэх эрхтэй.
Татвар
Өдрийн хөлснөөс бага хэмжээний татвар суутгагдаж болно. Хэр их суутгахыг 일용직 소득세 계산기-ээр урьдчилан шалгаарай (доорх линкээс).
Facebook зарын залилангийн шинж
🚩 Урьдчилгаа мөнгө, "бүртгэлийн хураамж", "сургалтын төлбөр" нэхэх
Жинхэнэ ажил олгогч ажилчнаас мөнгө нэхдэггүй — залилан
🚩 외국인등록증, паспортын хуулбар, банкны карт/данс шаардах
Данс тань залилангийн данс (대포통장)-д ашиглагдаж, та өөрөө гэмт хэрэгт холбогдож болно
🚩 Зах зээлийн үнээс хэт өндөр өдрийн хөлс амлах
Хууль бус ажил эсвэл залилангийн шинж
🚩 Зар тавьсан хүний мэдээлэл тодорхойгүй, шинээр нээсэн хаяг
Шалгах боломжгүй хүнд итгэж болохгүй
🚩 Нээлттэй сэтгэгдэлд утасны дугаараа бичихийг шаардах
Дугаар тань цуглуулагдаж, залилангийн дуудлага ирэх эрсдэлтэй — хувийн мессежээр илгээх
Хөдөлмөрийн эрхийн хамгаалалт
Таны эрх:
- • Гадаадын ажилчид Солонгосын хөдөлмөрийн хуулиар адилхан хамгаалагдана
- • Хамгийн бага цалингаас доош олгох хууль бус
- • 7 хоногт 1+ өдөр амрах эрхтэй
- • Илүү цагийн нэмэгдэл заавал олгоно (+50%)
- • 4대보험 — ажил олгогч заавал бүртгэнэ
- • 산재보험 бүртгэлгүй ажилчдад ч хамаарна
💰Цалин олгохгүй байх (임금체불)
1644-0644 дуудах
외국인력상담센터 — Монгол хэлээр зөвлөгөө
Нотлох баримт цуглуулах
Гэрээ, ажилласан цаг, мессеж, цалингийн тооцоо
고용노동부 (1350) гомдол гаргах
Онлайн: labor.moel.go.kr эсвэл биечлэн
🚫Хууль бусаар халах (부당해고)
해고사유서 шаардах
Халсан шалтгааныг бичгээр авах (эрхтэй)
1644-0644 дуудах
Тохиолдлоо тайлбарлаж зөвлөгөө авах
노동위원회 гомдол
Халагдснаас 3 сарын дотор өргөдөл гаргана
🏭Ажлын осол (산업재해)
Эмнэлэгт хандах
Ноцтой бол 119 дуудах
Ажил олгогчид мэдэгдэх
Ослын тухай бичгээр мэдэгдэх
근로복지공단 산재 신청
Эмчилгээ + нөхөн олговор авах
Чухал
Бүртгэлгүй иргэд (불법체류) ч 산재보험 авах эрхтэй!
Хэрэгтэй утас / Линк
Гадаад ажилчдын зөвлөгөө
1644-0644
외국인력상담센터 (Монгол хэлээр)
Хөдөлмөрийн асуудал
1350
고용노동부 — цалин, халалт, нөхцөл
Хууль зүйн туслалцаа
132
대한법률구조공단 — үнэгүй хуулийн зөвлөгөө
Монгол ЭСЯ
02-798-3464
Элчин сайдын яам (Сөүл)
EPS (고용허가제)
E-9 ажилчдын бүртгэл, ажлын газар солих
고용24
Улсын ажлын байрны мэдээлэл
노동포털
Цалин, халалт, нөхцлийн гомдол гаргах
근로복지공단
산재보험 мэдүүлэг, нөхөн олговор
법률구조공단
Гадаадын иргэдийн үнэгүй хуулийн зөвлөгөө
시급 계산기 — EVERYCALC
Цагийн хөлсөөр долоо хоног, сарын цалингаа тооцох
주휴수당 계산기 — EVERYCALC
Долоо хоногийн амралтын нэмэгдэл (주휴수당) авах эрхтэй эсэх, хэмжээг тооцох
일용직 소득세 계산기 — EVERYCALC
Өдрийн ажлын (일용직) цалингаас суутгах татварыг тооцох
4대보험 계산기 — EVERYCALC
Цалингаас суутгах 4 төрлийн даатгалын (4대보험) хэмжээг тооцох
Түгээмэл асуулт
Оюутан визтэй (D-2, D-4) хэдэн цаг ажиллаж болох вэ?
Ажиллаж эхлэхийн ӨМНӨ заавал цагийн ажлын зөвшөөрөл (시간제취업허가) авна. Бакалавр (D-2): хичээлтэй үед ажлын өдөр 10 цаг (хэлний шаардлага хангавал 25 цаг), хангасан үед амралтын өдөр хязгааргүй. Барилга бүрэн хориотой, үйлдвэр зөвхөн TOPIK 4급-с дээш зөвшөөрөгдөнө.
Цалингаа авч чадаагүй бол яах вэ?
Эхлээд 1644-0644 (외국인력상담센터) руу залгаж Монгол хэлээр үнэгүй зөвлөгөө аваарай. Дараа нь нотлох баримтаа цуглуулж 고용노동부 (1350, labor.moel.go.kr)-д гомдол гаргана. Гэрээгүй, бүртгэлгүй ажилласан ч цалингаа нэхэх эрхтэй.
2026 онд Солонгосын хамгийн бага цалин хэд вэ?
2026 оны хамгийн бага цалин цагт ₩10,320 (2025 оноос 2.9% өссөн). Сарын цалингаар ₩2,156,880 (7 хоногт 40 цаг, сард 209 цаг, 주휴수당 багтсан). Илүү цаг, шөнийн (22:00~06:00), амралтын өдрийн ажилд +50% нэмэгдэл заавал олгогдоно. Үүнээс доош цалин олгох нь хууль бус.
Ажил дээр гэмтвэл яах вэ?
Эхлээд эмнэлэгт хандаарай (ноцтой бол 119). Дараа нь ажил олгогчид бичгээр мэдэгдэж, 근로복지공단-д 산재 (үйлдвэрлэлийн ослын даатгал) мэдүүлнэ — эмчилгээний зардал, цалингийн нөхөн олговор авах эрхтэй. Бүртгэлгүй (불법체류) ажилчид ч 산재보험-д хамаарна. Монгол хэлээр зөвлөгөө: 1644-0644.
Хамтдаа бүтээе!
Буруу мэдээлэл олсон эсвэл асуух зүйл байвал бидэнд мэдэгдээрэй — бид олж мэдээд хариулна.
Энэ мэдээлэл тусалсан уу?
Нэг аяга кофегоор сайтын тогтвортой үйл ажиллагааг дэмжээрэй.
Найзууддаа хуваалцаарай