Оюутан визтэй (D-2, D-4) хэдэн цаг ажиллаж болох вэ?

Сүүлд шинэчилсэн: 2026.07.15

Товч хариулт

Ажиллаж эхлэхийн ӨМНӨ заавал цагийн ажлын зөвшөөрөл (시간제취업허가) авна. Бакалавр (D-2): хичээлтэй үед ажлын өдөр 10 цаг (хэлний шаардлага хангавал 30 цаг), амралтын өдөр хязгааргүй. Барилга бүрэн хориотой, үйлдвэр зөвхөн TOPIK 4급-с дээш зөвшөөрөгдөнө.

Визээр зөвшөөрөгдөх цаг

АнгилалХичээлтэй үедАмралтын өдөр / амралт
Бакалавр (D-2)Ажлын өдөр 10 цаг → хэлний шаардлага хангавал 30 цагХязгааргүй
Магистр, доктор (D-2)Ажлын өдөр 15 цаг → хангавал 35 цагХязгааргүй
Хэлний бэлтгэл (D-4)Ажлын өдөр 10 цаг → хангавал 30 цагХязгааргүй

Хэлний шаардлага: TOPIK 3급 (1-2 курс), 4급 (3-4 курс, магистраас дээш) гэх мэт. D-4 нь элссэнээс хойш 6 сар өнгөрсөн байх шаардлагатай. (2026.06-ны байдлаар — журам өөрчлөгдөж болзошгүй тул хамгийн сүүлийн мэдээллийг сургуулийнхаа олон улсын албанаас шалгаарай)

Зөвшөөрөл авах 3 алхам

1

Сургуулиасаа баталгаа авах

Олон улсын албаны 유학생 담당자-аас 시간제취업 확인서 бөглүүлж авна

2

Цагаачлалын албанаас зөвшөөрөл авах

출입국·외국인청-д биечлэн эсвэл HiKorea (hikorea.go.kr) онлайнаар. Паспорт, 외국인등록증, 재학증명서 хэрэгтэй

3

Зөвшөөрөл гарсны дараа ажиллаж эхлэх

Зөвхөн зөвшөөрөгдсөн ажлын байр, цагийн хүрээнд ажиллана. Ажлын байр солигдвол дахин зөвшөөрөл авна

Оюутанд хориотой ажлууд

  • 건설업 (Барилга) — бүрэн хориотой
  • 제조업 (Үйлдвэр) — зөвхөн TOPIK 4급-с дээш бол зөвшөөрөгдөнө
  • 배달, 대리운전 (Хүргэлт, орлон жолоодох) зэрэг 특수형태근로 — хориотой
  • 유흥업소 (Шөнийн газар) гэх мэт — бүрэн хориотой
  • 파견·도급 (Түр илгээлт, дамжуулсан гэрээ) хэлбэрийн ажил — хориотой

Зөвшөөрөлгүй ажиллавал

  • Facebook зар дээрх барилга, үйлдвэрийн өдрийн ажлын ихэнх нь оюутанд ХОРИОТОЙ
  • Илэрвэл торгууль, визний сунгалтаас татгалзах, албадан гаргах (강제퇴거) эрсдэлтэй
  • 2024 оны эхний 2 сард л гэхэд 212 оюутан илэрч, 44 нь албадан гаргагдсан

Дэлгэрэнгүй унших

Энэ мэдээлэл тусалсан уу?

Хамтдаа бүтээе!

Буруу мэдээлэл олсон эсвэл асуух зүйл байвал бидэнд мэдэгдээрэй — бид олж мэдээд хариулна.

Энэ мэдээлэл тусалсан уу?

Нэг аяга кофегоор сайтын тогтвортой үйл ажиллагааг дэмжээрэй.

Дэмжих

Найзууддаа хуваалцаарай